Tuesday, April 23, 2019

Өөртөө итгэлтэй болох 5 энгийн арга

Хийж байгаа зүйлдээ яаж итгэлтэй болж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх вэ?
Хэрвээ та хийж байгаа зүйлдээ, эсвэл хийх гэж байгаа зүйлдээ итгэлгүй
байгаагаас болоод өөртөө итгэх итгэлээ алдаж байгаа бол өнөөдрийн энэ
бичээсийг танд зориулж байна.
Заримдаа бид хэдий өөртөө итгэлтэй ч гэсэн хийх гэж байгаа зүйлдээ
эсвэл хийж байгаа зүйлдээ эргэлзэж байгаагаас болоод өөртөө итгэх
итгэлээ алддаг.

Өөртөө итгэх итгэлээ дахин олж авах 5 арга.
За ингээд хийх хүсэл төрөөд хийж эхэллээ гэж бодьё, тэгтэл энд
тэндээс (магадгүй найз нөхөд, дотны хүмүүс, хөндлөнгийн хүмүүс) хүмүүс
гарч ирээд л шүүмжилж эхлэнэ. Зарим тохиолдолд эдгээр хүмүүс тасралтгүй
шүүмжилснээс болоод бас өөртөө итгэх итгэлээ явцын дунд алддаг. Тэгэхээр
энэ тохиолдолд яах вэ гэвэл
  1. Хүмүүс таныг яг юу хийгээд байгааг мэдэхгүй, ойлгохгүй байж
    магадгүй. Тиймээс түүнийгээ цаг гаргаж байгаад сайн тайлбарлаж өгөх
    боломжийг гаргах
  2. Заавал тэдгээр хүмүүст таалагдаж, тэдний санаанд нийцэх албагүй. Тэднийг орхих хэрэгтэй
  3. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, баяртай байж сур. Баяртай, аз
    жаргалтай байгаа хүнийг бусад хараад тэр болгон шүүмжлээд байхгүй байх
  4. Өөрийгөө үргэлж дэмждэг хүмүүсээр хүрээлэгдэх
  5. Өөртөө эрч хүч өгөх, өөрийн итгэлийг нэмэгдүүлэх ном унших, иймэрхүү
    нийтлэл унших, эрч хүч өгөх дуу, хөгжим сонсох, ганцаардал цагийг
    гаргах.
Эцэст нь хэлэхэд зарим тохиолдолд өөрийн хүсэл эрмэлзлэл, гаргасан
зорилго, амласан амлалтандаа бат зогсохын тулд өөрийгөө шахах хэрэгтэй
болдог. Ингэж шахаж чадвал явцын дунд өөртөө итгэх итгэлийг олж авдаг.

Эх сурвалж: Ukatumur

Амжилттай хүн амжилтгүй хүн 2н ялгаа

Амжилт бүтээл гэдэг бол хүний амьдралын маш чухал зүйлсийн нэг юм. Энэ зүйлд хүрэхийн тулд маш их тэвчээр, эерэг зан чанарыг өөртөө суулгаж өгснөөр аяндаа амжилт гэдэг зүйл өөрөө ирдэг. Амжилттай яваа хүн, амжилтгүй яваа хүн 2-ийг шууд утгаараа харьцуулна гэдэг нь нэг талаараа өрөөсгөл ойлголт хэдий боловч танд энэ хоёр хүний зан авир, зуршлаас аль аль нь мэдрэгдэж болох юм. Иймээс та өөртэйгээ энэхүү Minimalist инфографикийг харьцуулж хараарай.  

Эх сурвалж: Network.mn

Тэд яаж амжилтанд хүрсэн вэ?

Алдар хүндийн оргилд хүрэх тий дардан шулуун байдаггүй.Гарч ирсэн саад бэршээлийг давж , бууж өгөлгүй зорьсондоо тэмүүлэх хэрэгтэй.
Өөрийн авьяас чадвар , тууштай зан , цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд амжилтанд хүрсэн алдартнуудын түүхийг түүвэрлэн хүргье.


Жеки чан

Хятадын үгээгүй ядуусын хороололд төрж, өссөн түүнийг төрөхөд эцэг эх нь эх барьж авсан эмчид 26 доллараар зарахыг оролдож байжээ. Гэвч тэгээгүй байна. Жекиг долоон нас хүрдэг жил эцэг эх нь ажил олж хийхээр Австралийг зорьж, хүүгээ Хонконгийн хүүхэд асрах газар үлдээжээ. Тэрээр энд байхдаа сургуулийнхаа багшийг уурлуулснаас болж хамраа хугалуулж “Том хамарт” гэдэг хочтой болсон гэдэг. Мөн сургуулийнхаа акробатик, жүжигчин болон тулааны дугуйланд явдаг байжээ.

Дэми Мур

Нэрт жүжигчин Дэми Мур амжилт өөд удаан, тууштай мацжээ. Өсвөр насандаа сургуулиа хаяж загварын агентлагт ажиллаж байгаад удалгүй кинотой амьдралаа холбохоор шийдсэн байна. Хүүхэд залууст зориулсан хэд хэдэн киноны туслах дүрийг бүтээсэн ч бууж өгөлгүй зүтгэсээр “Сүнс” кинонд тоглосон нь нэр алдрын оргилд хүргэжээ.


Жэм Керри
Жим Кэрригийн гэр бүл баян тансаг айл байсангүй. Иймээс сургуульд сурч байхдаа эцэг эхдээ дэм болохоор хүү ажил хийдэг байв. 15 насандаа анх удаа тайзан дээр гарсан ч амжилт олсонгүй. Харин 2 жилийн дараа ахиад оролдож үзтэл амжилттай болж, дэлгэцийн урлагт хүчээ сорихоор Лос-Анжелесийг зорьсон байна. Энд ирээд киноны дүрд жүжигчин сонгон шалгаруулж авах уралдаанд байнга оролцож, олдсон ажлаа хийж хэсэг амьдрав. Удалгүй Жимийг бага өртгөөр бүтсэн “Эйс Вентура” киноны гол дүрд тоглуулсан нь түүнийг алдрын замд хөтөлжээ. Сонирхолтой нь олон алдартай жүжигчид энэ кинонд тоглохоос татгалзсан байдаг.


Жэннифер Лопез
Амжилтад хүрэх зам нь Жэй Ло-гийн хувьд хүнд, бартаатай байжээ. Ирээдүйн одын эцэг эх нь ядмаг амьдралтай хүмүүс байсан ч хүүхдүүддээ бүхнээ зориулдаг байв. Хүүхэд байхдаа бүжиг, дуугаар хичээллэж байсан нь хожим үр дүнгээ өгсөн юм. Дунд сургуулиа төгсөөд нэгэн хуулийн фермд ажилд орсон ч удалгүй энэ ажлаа хаяж, нэр хүндтэй сургуульд бүжгээр хичээллэх болсон охиноо эцэг эх нь ойлгохгүй байв. Ингээд Жэннифер гэрээсээ явж, томоохон оддын тоглолтонд бүжиглэх болжээ. Дараа нь хэд хэдэн кинонд тоглов. Авьяас нь олны анхааралд өртөж, удалгүй тэрээр нэрд гарсан билээ.




Хүн бүрт боломж бий харин та тэр боломжоо яаж юунд ашиглах нь таны сонголт билээ.Танд амжилт хүсье.









Ном унших нь олон талын ашигтай

1.  Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг
Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно. Сайн номыг заавал ахин унш. Тэндээс та ямар нэгэн шинэ зүйлийг олж харах болно.
2. Ном унших нь таны эрүүл мэндэд тустай
Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, үүгээрээ зохиолч юу хэлэх гээд байгаад дүгнэлт хийж, өөрийн бодол тайлбарыг хийх зэрэг нь оюуны дасгал болдог. Энэ нь таны эрүүл мэндэд үнэ төлбөргүй оруулж буй хөрөнгө оруулалт юм.
3. Ном унших нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тустай
Ном нь олон төрөл байдаг тул та хэзээ ч бүгдийг уншиж амжихгүй. Хэрэв бүгдийг уншиж дуусгая гэхэд хүний амьдралын хэд хэдэн үе ч хүрэлцэхгүй. Маш олон төрлийн номноос сонголт хийж уншиж болох боловч өөртөө хамгийн их хэрэгтэй гэсэн үнэхээр сэтгэл ханаж, авч болох тэр л номоо сонгон унш. Үүнийгээ олтол бүү шантар. Тэр амьдралыг чинь өөрчилж мэднэ.

4. Ном унших нь амар амгаланг бий болгоно
Багш нар, эцэг эхчүүд, насанд хүрэгчид хэн боловч ном уншиж байгаа хүүхдийг хараад хайр нь хүрч сэтгэлийн баяр эдэлдэг бөгөөд дараагийн удаа түүнийг яасан ч зэмлэдэггүй гэнэ.
5. Ном унших нь оюун ухаанааа төвлөрүүлэхэд тустай
Хөгжим сонсож байхдаа ч юмуу ер нь хаа ч явсан эргэн тойрныхоо зүйлд анхааралаа сарниулахгүйгээр ном уншиж болдог. Туршлагатай уншигч телевизийн 4 суваг сольж үзэж байхдаа уншиж чаддаг байна. Хэрэв та өөрөө хүсэх л юм бол автомашин болон нийтийн тээврээр зорчиж байхдаа ч ном уншиж чадна.
6. Ном унших нь таны гадаад үзэмжинд эерэгээр нөлөөлдөг
Илүү жинтэй болохоос битгий айцгаа. Ном их уншдаг хүн амьдралд тохиолдох хүнд бэрхийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог бөгөөд бусдыг бодвол арай хөнгөн байдлаар бэрхшээлийг туулж гардаг. Номтой нөхөрлөснөөр та оюун сэтгэхүйгээрээ уран зөгнөлт хүсэлдээ хөтлөгдөн бодол ухаанаараа хязгааргүй орчинд аялан явж чадна. Мөн таны оюун сэтгэхүйд номын үйл явдлууд кино мэт хөврөн үзэгддэг болохоор кино театрт попкорн идэж суух ямар ч шаардлагагүй болно.

Monday, April 22, 2019

Турах уу стрессдэх үү ?

Бүсгүйчүүд бидний мөнхийн сэдэв таргалалт. Эмэгтэйчүүд таргалахаараа өөртөө итгэлгүй болж хямарч эхэлдэг.
Бид таргалаад байгаа болохоор стрессдээд байна гэж боддог.Харин ч эсрэгээрээ стрессдээд байгаа болохоор таргалж байгаа юм.
Эрэгтэйчүүдийг бодоход эмэгтэй хүмүүс илүү их стрессддэг нь маргаангүй үнэн билээ.
Ганцхан стресснээс болж таргалдаг гэж бас ойлгож болохгүй гэхдээ ихэнхи таргалалт нь үүнээс үүдэлтэй.


Гэдэс буюу хэвлийгээрээ таргаладаг хүмүүс нь стресснээс үүдэлтэй байх магадлал өндөр байдаг.Үүнийг
стрессний гэдэс гэдэг гэж нэрлэдэг.
Сэтгэл зовнил , стресс, дарамтнаас үүдэлтэй таргалалт. Стресстэй хүмүүс чихэрлэг хүнс илүү их хэрэглэдэгтэй холбоотой . Гол нь сэтгэлээ засаж чадвал арилгах таргалалт юм.
Стрессээс ангижрах энгийн бөгөөд хялбар аргууд:

№1 Эрүүл зөв хоололт

Үргэлж махан хоол иддэг бол ядаж 7хоногийн 2 өдөр дан жимс , хүнсний ногоо ид.Бие хөнгөрөөд ирэхээр сэтгэо санаа аяандаа засагдаад ирнэ.

№2 Дасгал хөдөлгөөн
Өдөр болгон чададгүй юмаа гэхэд ядаж 7хоногт 3 өдөр багадаа 15 минь өөрт тохирсон тураах дасгал хий.Энэ бол хамгийн үр дүнтэй аргуудын нэг.Эмэгтэй хүн өөрчлөгдөөд ирэхээрээ улам өөрчлөгдөж гоё болохыг л хүсдэг.

№3 Эрүүл харилцаа
Ойр орчиныхоо хүмүүстэй эрүүл харилцаа тогтоо.Яг юунаас болж бухимдаад байгаагаа өөрөө сайн тунгаа, өөртэйгөө ярь.Бусдадтай дараа нь ярь.Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг ойлгохгүй.



                                        Таньд амжилт хүсье 😃

Friday, April 19, 2019

Гарын доорх материалаар амттай хоол хийж идээрэй :)

Өдрийн хоолондоо юу идэж байгаагаас өдрийн турш эрч хүчтэй байх эсэх тань шалтгаална. Паста, котлет, шарсан тахиа гэх мэт хоолыг өдрийн хоолондоо идмээр байв ч, өндөр үнэтэй дээд зэрэглэлийн хүнсний ногоо байхгүй учраас бүтэхгүй хэмээн бодож байна уу? Тэгвэл бид та бүхэндээ гарын доорх материалаар хэрхэн амтат зоог хийх хялбар аргуудыг хүргэж байна.

 1. Лаазалсан загасны махтай паста
Гоймон нь хямд хэрнээ нэлээд өл дардаг хоол билээ. Тиймээс амтат паста хийхийн тулд гоймон болон туна загастай лаазалсан мах байхад л хангалттай. Мөн бага зэрэг амтлаг болгохын тулд улаан лооль, хатаасан ногоо зэргийг нэмж болно. Ингээд амтат паста бэлэн боллоо.

2. Өндөгтэй талх
Талх болон өндөг байхад амтат өглөөний зоог бэлэн болно. Чихэргүй өндөгтэй талхыг шарсны дараа шөлтэй хоолтой хамт идэх боломжтой. Эсвэл шар айрагны даруулга болгон ашиглаж болно.




3. Ногооны котлет
Төмс эсвэл хулуугаар хийсэн котлет нь бас л амттай сайхан хоол ажээ. Төмс, сонгино, өндөг, сармис байхад л хангалттай. Гэхдээ төмсөө хэтэрхий нухах хэрэггүй бөгөөд том үрэгч дээр үрж хийхэд тохиромжтой. Үүнээс гадна хулуу, луувангаар хийж болно. Харин хэрвээ та ургамлын тосгүй шарж сурвал амттай эрүүл мэндэд тустай төдийгүй дэглэм барьж буй хүмүүст нэн тохиромжтой.

4. Брускетта
Өөрийн гараар пицца хийх нь нэлээд ажиллагаа шаардах бөгөөд өндөр үнэтэй болох болов уу. Гэхдээ амтат хачир хийхийг хүсвэлл брускетта хийх боломжтой. Өөрөөр хэлбэл: өндөгтэй шарсан талхан дээр сармис түрхэж, дээрээс нь улаан лооль тавина. Хямдхан бас амттай. Мөн бага зэргийн гахайн мах мөөг тавьсан ч болно. 


Thursday, April 18, 2019

Стресс буюу уур бухимдалаа хэрхэн удирдах вэ?



                                                  Стресс ба уур бухимдал


Бидний өдөр тутмын амьдрал стрессдэх явдал цөөнгүй байдаг.Хүн бүр уур бухимдалаа янз бүрээр илэрхийлдэг.Мөн түүнээс ангижрахдаа зарим нь  уйлна, хашигарна, дуулна , магадгүй юм идээд уур нь гардаг хүмүүсч байдаг. Хүн хүний юмыг яаж хүлээж авахаас шалтгаалж өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг.Стрессийг ерөнхийд нь 3 ангилдаг.

  1. Физиологийн 
  2. Сэтгэлзүйн
  3. Мэдээллийн гэж ангилдаг
     
№1 Физиологийн стресс
Сэтгэл түгшилтийн голомт уураг тархинд байснаар зүрх, судал, сэтгэцийн өвчин, ходоод гэдэсний шархалаа зэрэг стрессийн гаралтай өвчин үүсэх үндсэн нөхцөл болдог.
 Илрэх шинж тэмдэг:



    Související obrázek
  1. Гарын алга хөлрөх
  2. Даралт ихсэж зүрх дэлсэх
  3. Хүзүү нуруугаар хөших
  4. Амархан ядрах
  5. Толгой өвдөх
  6. Хоолны дуршил буурах
  7. Нойр хулжих
  8. Амьсгал бачуурах



№2 Сэтгэлзүйн стресс
Гайхах ,сэтгэл түгших,уурлаж бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс болж үүсдэг.
Илрэх шинж тэмдэг:

  1. Уурлах 
  2. Сэтгэл зовох
  3. Сэтгэл санаа тогтворгүй болох
  4. Эргэлзэх
  5. Өөртөө итгэлгүй болох
  6. Гэмших
  7. Гутрах
  8. Ганцаардах
№3 Мэдээллийн стресс
Хэт их ачаалал нь мэдээллийн стрессийг үүсгэдэг.
Илрэх шинж тэмдэг:

  1. Амархан уйлна
  2. Хумсаа мэрж, шүдээ хавирна
  3. Архи мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
  4. Хэт их иднэ
  5. Зөрүүдлэнэ




Эдгээр шинж тэмдэгээр та ямар хүчин зүйлээс болж стрессдэж байгаагаа мэдэж болох юм.


                                                 Стресстэй хэрхэн тэмцэх вэ?

Ерөнхийд нь үйлдлийн, сэтгэлийн , хүлээж авах стратеги гэж 3 ангилдаг.
  1. Үйлдлийн стратеги: Энэ нь нөхцөлдүүлж байгаа шалтгааныг арилгахын тулд нөхцөл байдал орчныг солих арга хэмжээ авах
  2. Сэтгэлийн стратеги: Нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол өөрөөр тайлбарлах ухамсарлах
  3. Хүлээж авах стратеги: Нөхцөлийг өөрчилж өөрөөр тайлбарлах боломжгүй бол хүлээн зөвшөөрч эвлэрэх.
Үүнээс гадна доорх аргыг үргэлж хэрэгжүүлж байхыг хичээгээрэй.
           
Дасгал хөдөлгөөн хийх
         
 Зан үйлээ өөрчлөх


Výsledek obrázku pro sleep
Тогтсон цагт унтаж хэвших
Өөрийн дуртай зүйлдээ багахан ч гэсэн цаг зав зарцуул

Эрүүл хоол хүнс хэрэглэх


Хамгийн чухал нь үргэлж өөдрөг сайн сайхан зүйл бод, төсөөл

Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж

 Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж
  1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
  2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
  3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
  4. Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
  6. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
  7. Давсыг бага хэрэглэх
  8. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
  9. Ус ихээр хэрэглэх
  10. Өглөөний цайгаа заавал уух

Хэрхэн эрч хүчтэй эмэгтэй болох вэ?

Цаг үргэлж эрч хүчтэй байх 6 арга
1. Бодох цагийг өдөр бүр гаргах.
Өглөө болгон “өдрөө бүтээх” бодох цагийг гаргах хэрэгтэй. Тухайн өдрөө ямар болж өнгөрөөсэй гэж бодож байна вэ?, бүх ажил үйлс тэнь бүтвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? гэх зэргийг бодож, төсөөлж, мэдрэх цагийг гаргах. Хэрвээ ингэж бодож, төсөөлөх үед эргэлзээтэй сөрөг мэдрэмж орж ирвэл сөрөг мэдрэмэжүүдтэйгээ тэрсэлдэхийн оронд өөрөөр хэлбэл яагаад ийм бодол бодов?, яаж энэ бодлыг устгах вэ? гэх зэргийг бодохын оронд “Би энэ сөрөг мэдрэмжээ, сөрөг бодлоо орхиж чадах уу? Яг одоо орхиж чадах уу?” гэж бодоход сөрөг мэдрэмж гайхалтай нь аргагүй алга болдог. Тэгээд цааш нь  ажил үйлс амжилттай бүтэж байгаагаа үргэлжлүүлэн бодож, төсөөлж, мэдрэх.
2. Өөртөө байнга сануулах.
Эргэн тойрон, хавь орчиндоо, хаашаа л харна зорилгын дагуу, төлөвлөгөөнй дагуу хийх ёстой зүйлүүдийг хийхэд чиглэсэн, өөрийгөө өдөөх, урамшуулах, эрч хүч өгөх Амжилтын Тарни, зураг, урмын үгс, хийх ажлын жагсаалт, битгий хий жагсаалтыг өөрт харагдахаар байрлуулж өөртөө сануулах орчинг үүсгэж мөн өдөр болгон амжилтанд хүргэх ном, нийтлэл унших, аудио ном, сургалт семинар зэргийг сонсож өөртөө байнга сануулах. Ингэж чадвал өөрийгөө эрч хүч, урам зоригтой байлгахаас гадна хийх ёстой юмаа хийх сахилга баттай болно.

3. Өөрөөсөө зөв оновчтой асуулт асуух
Урам хугарч, эрч хүчээ алдаж байгаагаа анзаарсан үед доорх 3 асуултыг өөрөөсөө асуух.
–   Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар бодол бодов?
–   Би урам хугарах, эрч хүчээ алдах  ямар юман дээр анхаарлаа төвлөрүүлэв?
–   Эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд би юу бодох вэ, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?
4. Өдөр болгон талархлаа илэрхийлэх.
Юунд баярлаж байна түүнийгээ илэрхийл. Талархалын дэвтэртэй бол түүн дээрээ бич. Цаг агаар сайхан байгаад, эрүүл энх байгаад, үр хүүхэдтэй, хань ижилтэй байгаад, ажилтай амжилттай байгаадаа бүгдэд нь талархах.
5.  Үйл хийх
Өдөр болгон зорилгын дагуу ямар нэгэн үйл хийх. Үйлдэл хийснээр эрч хүчээр цэнэглэгддэг.
6. Дээрх 5 аргыг хэрэглэснээр үнэхээр эрч хүч орж, хийх юмаа хийж байна, ажил үйлс бүтэж байна гэдгийг анзаарч мэдэх нь маш чухал юм.
Хэрэв “өдөр бүр энэ бүгдийг дагаад байхад олигтой үйлчлэхгүй байна, болохгүй байна” гэдгийг өөртөө байнга давтан хэлэх юм бол энэ бүгд огт үйлчлэхгүй. Харин жаахан ч гэсэн эрч хүчтэй байх хугацаа нэмэгдэж байна, бага ч гэсэн үйлчилж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр үйлчилж эхэлдэг.
Жишээ нь:  уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадсан бол энэ бүх аргыг хэрэглэсэн учраас уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадлаа гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Машины зогсоол зовлонгүй олдвол нээрээ л машин зогсоол зовлонгүй олдлоо гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Автобус удаан хүлээгээгүй бол автобус хүртэл хурдан ирлээ гэдгийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд энэ бүгдийгээ амжилтынхаа дэвтэр дээр ч гэсэн бичиж болно.
Бид эрүүл шүдтэй байхын тулд өдөр бүр шүдээ угаах хэрэгтэй,  биеэ сульдаахгүйн тулд бид өдөр бүр сайн хооллож байх хэрэгтэйн адил эрч хүчээ хадгалахын тулд мөн ялгаагүй  ӨДӨР БҮР дээрх 6 аргыг ДАВТАН ХИЙСНЭЭР  өөрийгөө өдөөж, урамшуулж, хийх ёстой юмаа хийж, хүссэн зүйлээ бодит болгож чадна.