Friday, April 19, 2019

Гарын доорх материалаар амттай хоол хийж идээрэй :)

Өдрийн хоолондоо юу идэж байгаагаас өдрийн турш эрч хүчтэй байх эсэх тань шалтгаална. Паста, котлет, шарсан тахиа гэх мэт хоолыг өдрийн хоолондоо идмээр байв ч, өндөр үнэтэй дээд зэрэглэлийн хүнсний ногоо байхгүй учраас бүтэхгүй хэмээн бодож байна уу? Тэгвэл бид та бүхэндээ гарын доорх материалаар хэрхэн амтат зоог хийх хялбар аргуудыг хүргэж байна.

 1. Лаазалсан загасны махтай паста
Гоймон нь хямд хэрнээ нэлээд өл дардаг хоол билээ. Тиймээс амтат паста хийхийн тулд гоймон болон туна загастай лаазалсан мах байхад л хангалттай. Мөн бага зэрэг амтлаг болгохын тулд улаан лооль, хатаасан ногоо зэргийг нэмж болно. Ингээд амтат паста бэлэн боллоо.

2. Өндөгтэй талх
Талх болон өндөг байхад амтат өглөөний зоог бэлэн болно. Чихэргүй өндөгтэй талхыг шарсны дараа шөлтэй хоолтой хамт идэх боломжтой. Эсвэл шар айрагны даруулга болгон ашиглаж болно.




3. Ногооны котлет
Төмс эсвэл хулуугаар хийсэн котлет нь бас л амттай сайхан хоол ажээ. Төмс, сонгино, өндөг, сармис байхад л хангалттай. Гэхдээ төмсөө хэтэрхий нухах хэрэггүй бөгөөд том үрэгч дээр үрж хийхэд тохиромжтой. Үүнээс гадна хулуу, луувангаар хийж болно. Харин хэрвээ та ургамлын тосгүй шарж сурвал амттай эрүүл мэндэд тустай төдийгүй дэглэм барьж буй хүмүүст нэн тохиромжтой.

4. Брускетта
Өөрийн гараар пицца хийх нь нэлээд ажиллагаа шаардах бөгөөд өндөр үнэтэй болох болов уу. Гэхдээ амтат хачир хийхийг хүсвэлл брускетта хийх боломжтой. Өөрөөр хэлбэл: өндөгтэй шарсан талхан дээр сармис түрхэж, дээрээс нь улаан лооль тавина. Хямдхан бас амттай. Мөн бага зэргийн гахайн мах мөөг тавьсан ч болно. 


No comments:

Post a Comment